Нүүр хуудасМэдээИргэд аюулгүй байдалд нь нөлөөлж буй объектын талаар мэдээлэл өгч, шийдвэрлэлтийг нь...

Иргэд аюулгүй байдалд нь нөлөөлж буй объектын талаар мэдээлэл өгч, шийдвэрлэлтийг нь хянах боломжтой

Иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, явган болон автомашинаар зорчиход саад учруулж буй газрын асуудлыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж байна.

Үүний тулд олон нийтийн мэдээлэл чухал ач холбогдолтой юм. Тодруулбал,
1. Явган зорчиход саад болж буй газрын талаарх мэдээлэл,
2. Иргэдийн тав тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа хашаа, хайс
3. Явган болон автомашины хөдөлгөөнд саад учруулж буй ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллийг иргэдээс авч байна.

Иргэдийн мэдээллийг дараах гурван сувгаар авна.
1. Check my service гар утасны аппликэйшнээр
2. 1800-1200 тусгай дугаараар
3. Хорооны ажилтнаар дамжуулан мэдээлэл өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллах юм.
Check my service аппликэйшнийг дээрх зурагны QR кодыг уншуулан татах бөгөөд мэдээлэл өгч, санал илгээхдээ нягтаршил сайтай зураг хавсаргах, байршлаа тодорхой тэмдэглэх шаардлагатай юм. Мөн илгээсэн мэдээллийнхээ шийдвэрлэж буй явцыг хянах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН