Нүүр хуудасМэдээХүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа

Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа

Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар эхлүүлэхтэй холбогдуулан үзлэг, шинжилгээ, оношилгоог хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Улсын хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хуваарийн дагуу “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо” сэдэвт богино хугацааны сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулна.

Сургалтад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН