ВВС агентлаг Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис жүжигчний замналаа өндөрлүүлж байгаа тухай мэдээлэв.
Алдарт жүжигчин тархины эмгэгтэй болсон бөгөөд афасиа хэмээх эмгэг нь хүнийг ярьж, бичих чадваргүй болгодог байна. Брюс Уиллист эмгэгийн шинж тэмдэг аль хэдийнэ илэрч, танин мэдэх чадварт нь нөлөөлж эхэлжээ.
Энэ талаар нэрт жүжигчиний одоогийн эхнэр Эмма Хеминг Уилли, хуучин эхнэр Деми Мур нар инстаграм хуудастаа мэдээлсэн байна.
Брюс Уиллис нь энэ жил 67 настай бөгөөд “Хатуу самар” киноны Жон Макклейн дүрээр олон нийтэд алдаршсан жүжигчин юм.