Нүүр хуудасМэдээСХД: Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилт дэвшүүллээ

СХД: Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилт дэвшүүллээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын А/26 тогтоолоор 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг тусгасан.Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой бөгөөд эдгээрээс 31 хороонд гэр хорооллын айл өрх амьдардаг билээ. Тус 31 хороо нийт 47 мянган хашаатай ба түүнд 60 мянга гаруй өрх амьдардаг судалгаа бий. Тиймээс хөрсний бохирдлыг үнэлэх судалгаа хийж Улаанбаатар хотын 88 хувийг бохирдсон хөрс эзэлдэг гэж тогтоогдсон байна.

2 хүн, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
2 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Харин хөрсийг бохирдуулж буй хамгийн чухал хүчин зүйл нь гэр хорооллын уламжлалт нүхэн жорлон байдаг. Улмаар бид Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилтыг дэвшүүлэн 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө “Гэр хорооллын 10 мянган айл өрхийн ариун цэврийн байгууламж шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр тусган дээрх ажлыг 2021 оноос СХД-ийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

2 хүн, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дөрвөн жилийн хугацаанд 10 мянган айлын нүхэн жорлонг Монгол Улсад мөрдөгдөж байгаа MNS 5924:2015 стандартын дагуу соруулдаг “ЭКО” ариун цэврийн байгууламж болгон үнэ төлбөргүй шинэчлэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд, Нийслэлийн Засаг даргын ногоон хот болох уриалгын дагуу гурван настай нарс модны суулгац нэг айлд 10 ширхэгийг суулгаж, 2024 он гэхэд 100 мянган нарс мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2020-2024 онд 10 мянган эко ариун цэврийн байгууламжтай болсноор Сонгинохайрхан дүүргийн хөрсний бохирдолтыг 30 хувь бууруулах боломжтой. Харин 2028 он гэхэд үлдсэн гэр хорооллын айл өрхийн 70 хувийн ариун цэврийн байгууламжыг сайжруулснаар хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилгыг дэвшүүлэн, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН