Нүүр хуудасМэдээХөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээ өнөөдөр /2022.04.16/ боллоо. Тус арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн 250 гаруй хүүхэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж, эцэг, эх асран хамгаалагчдын хамт Сэтгэлзүйн болон Хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг авах юм. Тус үйл ажиллагааны нээлтэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Олонбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул, “Гүүд нейборс” ОУБ-ын Сонгинохайрхан хөтөлбөрийн үйл ажиллагааны удирдах ажилтан Н.Алтансоёмбо нар оролцож, хүрэлцэн ирсэн зочдод нэгдсэн арга хэмжээний хүртээмжийг танилцууллаа.

4 хүн гэх мэтийн зураг байж болно

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Энэхүү арга хэмжээний гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих, эцэг, эх асран хамгаалагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна. Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1012 хүүхэд байдаг.

6 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
2 хүн гэх мэтийн зураг байж болно

Үүнээс байнгын асаргаа, сувилал шаардлагатай 930 хүүхэд бүртгэгдсэн. Тиймээс цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн асуудал болон, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Мөн холбогдох шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Цаашдаа энэ төрлийн үйл ажиллагааг улам сайжруулж, үйл ажиллагааны нэр төрөл, цар хүрээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна” хэмээн хэллээ.

Өнөөдрийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Гүүд нэйборс” Олон улсын төрийн бус байгууллага, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сүү Хувьцаат Компани | SUU JSC хамтран зохион байгууллаа. Хамтарч ажилласан нийт байгууллага, аж ахуйн нэгж, сайн дурын идэвхтэн болон иргэддээ баярлалаа.

2 хүн, бөмбөлөг болон дотор гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН