Цагаан хадны халдвар хамгааллын дэглэм сайжирч Ганц мод боомт дахь шинжилгээгээр богинын тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног эерэг тохиолдол илрээгүй байна. Тиймээс энэ сарын 25-аас уртын тээвэр, 31-ээс задгай тээвэр эхлүүлэхээр болсон байна. Мөн дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татан авах саналаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны хэлтэс, Боомтын зөвлөлөөс илэрхийлжээ.