Нүүр хуудасМэдээХудал дуудлага мэдээлэл тараасан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Худал дуудлага мэдээлэл тараасан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд хүүгээ гэрийнхээ гаднаас алга болчихлоо хэмээн зургийг нь нийтэлсэн иргэн Э-д арга хэмжээ тооцжээ.

Тэрбээр өөрийнхөө хүүг алга болсон олоход туслаач, машинтай хүмүүс аваад явсан байж болзошгүй зэрэг мэдээллийг нийтэлж олон нийтийг түгшээсэн юм.

Гэтэл тус иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийхэд иргэн Э худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон байна. Тиймээ Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН