Манай улсад 2022 оны эхний хагас жилийн байдлаар 73,7мянган жуулчин ирээд байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс харьцуулахад 66,7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрөгч оны хувьд 6,4 дахин өссөн үзүүлэлт юм.
Ихэвчлэн манай улсад хоёр хөрш болох ОХУ БНХАУ-аас жуулчид ирдэг юм. Харин Өмнөд Солонгос, Япон, АНУ, Казахстан, Герман, Франц, Австрали, Их Британийн жуулчид дараагаар жагсаж байна. Мөн монгол банкны судалгаар нэг жуулчин 9 хоногт 1,463 ам доллар зарцуулж байна.