Нүүр хуудасМэдээ2021 онд Гэр бүлийн тухай хуулиар 4690 хэрэг шийдвэрлэжээ

2021 онд Гэр бүлийн тухай хуулиар 4690 хэрэг шийдвэрлэжээ

2021 онд шийдвэрлэгдсэн 4690 гэр бүлийн тухай хэргийн хамгийн их хувийг 2823 /60,2%/ нь гэрлэлтээ цуцлуулсан хэрэг эзлээд байна. Харин хамгийн бага хувийг эцэг эх байх эрхээ хасуулсан буюу 16 (0.3%) хувийг эзлээд байна. Эдгээрээс үлдсэн хувийг:

  • 331 (7.1%) нь эцэг тогтоосон,
  • 1297 (27.7%) нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах,
  • 23 (0.5%) нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон,
  • 200 (4.3%) нь бусад хэрэг байна.

Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2% байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8%-ийг эзэлж байна.

“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 42 (0.9%)-оор буурахад эцэг тогтоосон хэрэг 71 (17.7%)-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36 (2.7%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин гэрлэлт цуцалсан маргаан 97 (3.6%)-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331 (47.1%)-ээр өссөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН