Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай 3 нь Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газрын алба хаагчдын шинээр баригдаж буй барилга дээр ажиллаж байх үедээ цахилгаанд цохиулсан ослын улмаас үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алджээ.
Тэрээр 2020 оны гуравдугаар сараас Зэвсэгт хүчний 017 дугаар ангид өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу Барилга угсралт засварын бүлгийн мужаанаар ажиллаж байжээ.
Алба хаагч амиа алдсанд Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эмгэнэл илэрхийлсэн байна.