Нүүр хуудасМэдээЦагдаагийн хоёр албан хаагч амиа алджээ

Цагдаагийн хоёр албан хаагч амиа алджээ

Цагдаагийн дэслэгч 22 настай Т, 34 настай Э нар энэ сарын 2-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар таалал төгссөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр алба хаагчид наадмын хамгаалалтад ажиллаад буцаж явах замдаа автын ослоор нас баржээ.

Цагдаагийн дэслэгч Т 2013 онд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас Рашаант сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байжээ.

Цагдаагийн дэслэгч Э нь 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст жижүүрийн цагдаагаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сараас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН