Нүүр хуудасМэдээБөхчүүдийн допингийн хариу хараахан гараагүй байна

Бөхчүүдийн допингийн хариу хараахан гараагүй байна

Сүүлийн жилүүдэд хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрч, бөхийн нэр хүнд үлэмж хэмжээгээр унасан. Энэ жилийн бөхийн допингийн хариу хараахан гараагүй байна гэж үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас мэдээлэл өглөө.

Энэ жил нийтдээ 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авчээ.

Допинг илэрсэн бөх, сур харваачийн дасгалжуулах эрхийг 2 жилийн хугацаанд хасах тухай зохион байгуулах хороо бүхий газраар шийдвэрлүүлнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН