Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “BULBUL” LLC компанийн ерөнхий захирал Жыргау Нурбек нартай уулзлаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, хог хаягдлын үйлчилгээнд ашиглах машин механизмуудад парк шинэчлэл хийх боломжтой эсэх талаар мөн ярилцлаа. Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг Ажлын хэсгийн техникийн баг судлан, шаардлагатай тооцоо, судалгааг хийж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахаа илэрхийлсэн юм.