Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө өдөртөө 21-23 градус дулаан үүлших бөгөөд бороо орохгүй. Шөнөдөө 13-15 градус дулаан байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Малчид иргэд тээвэрчдэд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.