Нүүр хуудасМэдээУлаанбаатар хотод 12-14 градусын дулаан байна

Улаанбаатар хотод 12-14 градусын дулаан байна

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө 12-14 градусын дулаан байна. Үүлэрхэг байх бөгөөд бороо орохгүй.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Багануур Тэрэлж орчмоор  бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-12 метр.10-14 градусын дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН