Спортын хорин төрлөөс тус бүрээс шилдэг нэг тамирчин шалгаруулж Зулзагын голын зусланд амрааж байна. Эдгээр тамирчид нь аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн 12-16-насны өсөх ирээдүйтэй, шилдэг хорин тамирчин аж.
Тэдний амжилт, ур чадварыг урамшуулах, дэмжих, сурталчилан таниулах зорилгоор багийн спортын хорин төрлөөс сонгон шалгаруулж Зулзагын голын зусланд амрах эрхээр шагнаж, урамшуулсан нь ийнхүү биеллээ олж байна.
БТСГ-ын дасгалжуулагч Б.Ховор-Эрдэнэ, Ё.Батдархан нарын удирдлага дор Зулзагын голын “Таван цагираг” амралтын баазад 2022.08.22-25-ны хооронд тамирчид амрах аж. Эдгээр тамирчид нь 2022 онд спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан өсвөрийн шилдэг тамирчид ажээ. Үүнд,
– Хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, Спортын мастер Б.Отгонтуул /1-р сургууль/
– Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт А.Сумъяабазар /18-р сургууль/
– Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аваргын алтан медальт өсвөрийн шилдэг тамирчин Б.Анартулга /4-р сургууль/
– Талбайн теннисний өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Г.Золбаяр /Од цогцолбор сургууль/
– Хөнгөн атлетикийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Г.Анударь /ОИЦ сургууль/
– Бадминтоны өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Х.Дөлгөөн /Шинэ алхам сургууль/
– Хөлбөмбөгийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, багийн тэргүүлэх тоглогч, өсвөрийн шилдэг тамирчин Б.Анхпүрэв /ОИЦ сургууль/
– Спорт бүжгийн өсвөрийн улсын аваргын алтан медальт, өсвөрийн шилдэг тамирчин Б.Хишиг-Эрдэнэ /Дархан Эмпати сургууль/ нарын амжилтаараа тэргүүлсэн өсвөрийн шилдэг 20 тамирчин хүүхэд шалгарсан аж.