Нүүр хуудасМэдээТарваган тахлын сэжигтэй тохиолдол сөрөг гарч хөл хорион дэглэм цуцлагдлаа

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол сөрөг гарч хөл хорион дэглэм цуцлагдлаа

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч, улмаар шинжилгээ хийжээ. Уг шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд сумын хэмжээнд үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар тус сумын Онцгой Байдлын Газар (ОБГ)-ын холбогдох эх сурвалж хэлэв. 

Есөнбулаг суманд наймдугаар сарын 20-ны өдөр хавхаар тарвага агнаж идсэн иргэнээс “Тарваган тахал” өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн талаар мэдээлж байсан. Улмаар тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, голомтот бүсээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 23-ны 18:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл хязгаарласан байв.

Тэгвэл тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг шинжилгээний хариу сөрөг гарч, сумын хөдөлгөөнийг нээсэн байна. 

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж: 

  • Тарваганы түүхий эдийг уламжлалт эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага агнахгүй махыг нь идэхгүй байх
  • Тарваган тахлын вакцинд хамрагдах
  • Тарваганы сэг зэм болон үхэж байгаа тарвагатай тааралдвал харьяа газрын Эрүүл мэндийн төвд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН