Нүүр хуудасМэдээУраны үйлдвэрийн эсрэг өргөх бичиг холбогдох албан байгууллагуудад хүргэгдлээ

Ураны үйлдвэрийн эсрэг өргөх бичиг холбогдох албан байгууллагуудад хүргэгдлээ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт ураны ашигт малтмалын хайгуулын ажил явуулж буй компанийн ажилчид, нутгийн иргэдийн хооронд зөрчилдөөн үүссэн.

Уг асуудалтай холбогдуулан тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн С.Батболдын хамт иргэдийн төлөөлөл, сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал шаардлагатай нь танилцлаа.

Нутгийн иргэд ураны хайгуулын ажил хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль экологи, хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар тус сумын иргэдийн гарын үсэг бүхий шаардлагыг бидэнд өглөө.

Шаардлагын дагуу холбогдох байгууллагуудад нь албан тоот хүргүүлсэн. Цаашид тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, сумдын удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл, мэргэжлийн хуульчдыг оролцуулсан ажлын баг байгуулж, үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд шуурхай ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН