Нүүр хуудасМэдээСонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь” уриан дор энэ сарын 19-25-нд тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны алба хаагч нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Мөн үеэр ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн тэргүүний сурагчдад яамны гарын бэлэг болон “Тобун Монгол” ХХК-иас сурагчдад 500 мянган төгрөгийн батламж гардуулав. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Сургалтын төлөвлөгөө батлах тухай”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцдаг тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөө” батлагдсан. Энэхүү төлөвлөгөөнд сургуулийн хөтөлбөрөөр, сургалтыг дэмжих цагт судалсан “Монгол дохионы хэл” хичээлийн цагийг нэмэгдүүлж, заавал судлах хичээлд оруулсан. Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд дээрх төлөвлөгөөний дагуу хичээллэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН