Нүүр хуудасМэдээАстероидын дээжээс илэрсэн ус дэлхий дээрх амьдрал гадаад ертөнцөөс гаралтай байж магадгүйг...

Астероидын дээжээс илэрсэн ус дэлхий дээрх амьдрал гадаад ертөнцөөс гаралтай байж магадгүйг харуулав

Японы сансар судлаачид 2014 онд Хаяабуса 2 хөлгийг алс холын Рюгү астероид руу илгээсэн нь хоёр жилийн өмнө дэлхийд буцаж ирэхдээ астероидын хөрсний дээжээс багахан хэсгийг тээвэрлэн авчирсан юм.

300 сая километрийн алсаас авчирсан 5.4 грамм чулуулгийн найрлагыг судлахад усны дусал илэрсэн тухай Японы эрдэмтэд өнөөдөр Science шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлжээ.

Энэ нээлт нь дэлхий дээрх амьдрал харь гарагаас эх үүсвэртэй байж болзошгүй гэсэн онолыг улам үнэмшилтэй болгож байна.

“Дусал ус маш их утга учиртай. Олон эрдэмтэн дэлхийн ус гадаад сансраас эх үүсвэртэй байж болзошгүй гэж үздэг. Харин бид анх удаа дэлхийтэй ойролцоо оршдог астероидоос ус илрүүллээ” гэж Тохокү их сургуулийн судлаач Томоки Накамура нээлтээ танилцуулахдаа сэтгүүлчдэд ярьжээ.

Рюгү астероидын дээжээс илэрсэн шингэн нь давс, органик бодис агуулсан карбонатлаг ус байсныг тэр хэлсэн байна.

Накамурагийн багт АНУ, Их Британи, Франц, Итали, Хятадын 150 орчим судлаач ажиллаж байгаа ажээ.

Рюгү астероидын дээжийг шинжлэх ухааны салбар салбарын эрдэмтдэд хуваан өгөөд судлуулж байгаа юм байна.

Эх сурвалж: AFP

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН