Индонезид болсон хөлбөмбөгийн тоглолтын дараах үймээн дэлхий нийтийг цочирдуулж байна.
Мөргөлдөөн Зүүн Ява мужийн Маланг хотод тус мужийн “Арема* болон Сурабай мужийн “Персебая* клубүүдийн хоорондох тоглолтын дараа болжээ. Тоглолт 3:2 харьцаатайгаар зочин багийн ялалтаар дууссан байна. Тоглолт өндөрлөж шүгэл үлээсний дараа “Арема* багийн олон мянган хөгжөөн дэмжигч талбай руу гарч ирж, мөргөлдөөн үүсгэсэн байна. Цагдаагийнхан нулимс асгаруулагч хий цацжээ. Хүмүүс бие бие дээрээ дарж гишгэсний улмаас амиа алдсан гэж эмч нар дүгнэсэн байна.
Одоогоор хөл бөмбөгийн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас хэчнээн хүн амиа алдсаныг бүрэн тогтоож дуусаагүй байна. Анх 120 хүн амиа алдаж, 180 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлж байсан бол энэ тоо сүүлд 174 хүн амиа алдсан болж өсөөд байсан юм.
Хууль сахиулагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Индонезийн хөл бөмбөгийн холбоо “Арема” багт улирал дуустал талбайдаа тэмцээн зохион байгуулахыг хориглож, тоглолтуудыг долоо хоногоор хойшлуулжээ.
Эх сурвалж: ВВС