Сүхбаатар дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсээс “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр охидын манлайллын талаарх ойлголт мэдлэгийг олгох, олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг таниулах зорилготойгоор охидод урам зориг өгөх эмэгтэйчүүдийн төлөөлөл болох Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа зочин оролцогчоор оролцож, өөрийн амьдралын туршлагаас хуваалцлаа.

Тус уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулийн 13-18 насны охид оролцож нээлттэй санал солилцож охидын манлайллын тухай үзэл бодлоо илэрхийллээ.
