Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын санаачлагаар ШУА-ийн Физик технологийн хүрээлэнтэй хамтарсан уулзалтыг /2022.12.14/ зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, НАОБТГ-ын БХХ-ийн дарга Ц.Цолмон, Шинжлэх Ухааны Академиийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтэс, Шинжлэх ухааны бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн доктор (Ph.D.) Ц.Болортамир, Шинжлэх Ухааны Академи, Физик технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч доктор (Ph.D) Н.Жаргалан болон холбогдох мэргэжилтэнгүүд оролцлоо.

Уулзалтын зорилго нь Улаанбаатар хот дахь агаарын бохирдол ихтэй бүсүүдийн агаар дахь тоосонцрын микро элементийн найрлагыг тодорхойлох, тэдгээрийн эх үүсгүүрийг тодорхойлох, цаашлаад агаарын бохирдлын мониторинг хийхэд шаардагдах агаарын тоосонцрын найрлагын жилийн дөрвөн улирлаас хамаарсан мэдээллийн сан үүсгэх, зорилготойгоор гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа”-ны үр дүн, нэгдсэн дүгнэлт, санал зөвлөмжийг танилцуулахад оршино.
Уулзалтын үеэр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Нейтрон идэвхжлийн анализын секторын эрхлэгч ШУ-ны доктор Инга Зиньковская “Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа”-ны үр дүнг танилцуулж, НАОБТГ-ын АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал “Агаарын чанарын төлөв байдал”-ын талаар танилцууллаа.
