Нүүр хуудасМэдээЭрүүл мэндийн даатгалаа “e-barimt” апплейкшнаар төлвөл илүү хялбар, илүү хурдан гэдгийг зөвлөж...

Эрүүл мэндийн даатгалаа “e-barimt” апплейкшнаар төлвөл илүү хялбар, илүү хурдан гэдгийг зөвлөж байна

Эрүүл мэндийн даатгалаа “e-barimt” апплейкшнаар төлвөл илүү хялбар, илүү хурдан гэдгийг зөвлөж байна.

E-Barimt аппликейшнаар ”ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ”-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ?

Даатгуулагч таны “E-barimt” аппликейшнаар төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон иргэн та шимтгэл төлөлтөө хийх боломжтой юм байна.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

Алхам 1️⃣: Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх.

Алхам 2️⃣: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

Алхам 3️⃣: Даатгуулагчийн төрлөө сонгох.

Алхам 4️⃣: Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.

Алхам 5️⃣: Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.

Алхам 6️⃣: Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

Алхам 7️⃣: Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН