Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүрэг гэрлэх ёслолын өргөөтэй болжээ

Сонгинохайрхан дүүрэг гэрлэх ёслолын өргөөтэй болжээ

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны ордны есөн давхарт байгуулж буй гэрлэх ёслолын өргөөний дотоод засал чимэглэлийн ажил бүрэн дуусч, комисс хүлээж авахад бэлэн болжээ.

Энэхүү ажил нь 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлуудын нэг юм байна. Нутгийн захиргааны ордон ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд иргэд төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс, тав тухтай орчинд хүлээн авах нөхцөл бүрджээ.Ийнхүү уг байранд гэрлэх ёслолын өргөө үйл ажиллагаа явуулж эхэлснээр Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг олон залуучууд гал голомтоо бадрааж, өргөө гэрийн баганаа түшилцэн, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломжтой болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН