УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр: Нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь удаагийн сонсголд 134 гэрч дуудагдсанаас 81 гэрч оролцсон. Оролцох боломжгүй албан бичиг ирүүлсэн 27 гэрч байна. Гурав дахь удаагийн сонсгол Хөгжлийн банкнаас арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2500 зээл түүний зарцуулалттай холбоотой асуудлаар 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.