Нүүр хуудасМэдээОБЕГ: Гал түймрийн улсын хяналтын байцаагчдыг сургалтад хамрууллаа

ОБЕГ: Гал түймрийн улсын хяналтын байцаагчдыг сургалтад хамрууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, Нийслэлийн прокурорын газартай хамтран “Хяналт шалгалт, нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд зохион байгууллаа.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр сургалтыг хэлсэн үгэндээ “Гал түймрийн улсын хяналтын байцаагчдад хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, байцаагчийн ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгох, захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү сургалт чиглэгдсэн” хэмээн онцоллоо.

Тус сургалтад төв, орон нутгийн гал түймрийн улсын хяналтын 90 гаруй байцаагч батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хамрагдан, гэрчилгээгээ гардан авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН