Засгийн газар Сангийн яам өрийн зохицуулалтыг амжилттай хийж, цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгосноор 30 жилийн дараа түүхэнд анх удаа төсвийн орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт 7,6 хувьд, ДНБ 5000 ам.долларт хүрч, цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох эдийн засгийн боломж бүрдлээ. Ингээд 7-р сарын 1-ээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгож, сүүлийн 6 сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Харин 7-р сарын 1-ээс ахмадуудын тэтгэврийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмнэ. Мөн төрийн албан хаагчдын цалин үе шаттай нэмэхээр боллоо.
