Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-нд “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр 6 жил болж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Соёлын яам байгуулагдсан цагаасаа эхлэн “Хос бичигтэн болох” уриалгыг хэрэгжүүлсээр багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Соёлын яам албан хаагчдаа болон соёлын салбарын мэргэжилтнүүдээ чадавхжуулж, үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн “Эх хэлний өдөр”-ийг угтан “Бүх нийтээрээ хос бичигтэн болцгооё” уриалга гаргаж, Дүрслэх урлагийн музейд дэглэгдэж буй “Бичиг ном, түүний эд өлөг” үзэсгэлэнг үзэж, Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг, үсгийн түүхийн талаар сонирхолтой лекц сонсон, “Эх хэлний өдөр”-т зориулсан арга хэмжээг албан ёсоор эхлүүллээ.



