Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин болон Засгийн газар, УИХ-ын...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин болон Засгийн газар, УИХ-ын гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж байна

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, Соёлын салбарын хөгжлийн бодлогын талаар аймгийн Соёл, Урлагийн газар болоод бусад соёлын байгууллагын удирдлагууд болон салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Салбарын албан хаагчидтай уулзах үеэр Соёлын салбарын хөгжлийн бодлого, соёлын аялал жуулчлалын үйлчилгээг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилтын талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн уулзалтаар Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Соёлын сэргэлт 2023” аян болон өнгөрсөн 8 дугаар сард болсон “Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль”-д оролцож, хамтран зохион байгуулсан салбарын албан хаагч, уран бүтээлчдэдээ талархал илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН