Нүүр хуудасМэдээЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч...
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсантай холбоотой эдийн засагт үзүүлсэн үр нөлөө, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ. Цаашид энэхүү амжилтыг баталгаажуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг тогтвортой болгох, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор арваннэгдүгээр сараас дахин Бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.