Нүүр хуудасМэдээХХҮЕГ: АБИЛИТИ ЭКСПО- 2023” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХХҮЕГ: АБИЛИТИ ЭКСПО- 2023” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Хайнд Про” технологийн компани, Олон улсын Ротари байгууллага,

Социал, демократ Монголын залуучуудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Эйч ар ментор групп” ХХК оролцлоо.

Тус экспо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйл ажиллагаа эрхэлдэг бүх салбарын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдснаараа онцлог болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эерэгээр сурталчлан танилцуулах, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулах зорилго бүхий энэхүү экспогийн үеэр “Бэрхшээл бүхэн боломж” нээлттэй хэлэлцүүлэг явагдснаас гадна тус салбартай хамаарал бүхий төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тус тусын үйл ажиллагаагаа танилцуулсан. Энэ үеэр “Хайнд про “ технологийн компаний сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан виртуалаар дохих төсөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаас захиалан хийлгэж байгаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан текстийг ярианд хөрвүүлдэг апплекейшн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил, амьдралыг хөнгөвчилсөн технологийн шийдлүүд бүхий төслүүд,хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр шинээр амжилттай хэрэгжиж байгаа хувийн төслийн үйлчилгээ , ”Жайка” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр нэвтрүүлж буй ажил олгогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хооронд зөвлөгөө дэмжлэг үзүүлдэг ажлын байрны дадлагажуулагч төсөл мөн боловсролын салбарт хэрэгжиж байгаа төслүүд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгтэй холбоотой мэдээлэл танилцуулагдснаас гадна ажилд зуучлах,ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдод хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах хууль эрх зүйн мэдлэг олгох , зөвлөгөө өгөх, үйлчилгээг үзүүллээ.

Арга хэмжээнд 1500 гаруй оролцогч, 55 ажил олгогч байгууллага 87 ажлын байрын захиалгыг санал болгосон бол 150 иргэн ажил хайгчаар бүртгүүлж оролцлоо.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнд 64 байгууллага, 12 аж ахуй нэгж, 14 ТББ, 30 гаруй иргэн оролцож, нийт 4 сая 500 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийсэн байна.

“Абилити экспо-2023” арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж буй байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжүүлэхэд нөлөө үзүүлэх. Төр, иргэн, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагын уялдаа холбоог сайжуулах зорилготой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН