Нүүр хуудасМэдээАТГ: Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна

АТГ: Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна

Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу 2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд тус газраас нэгдсэн байдлаар зохион байгуулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар 2023 оны ХАСХОМ гаргавал зохих нийт албан тушаалтнуудын 35 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Авлигатай тэмцэх газрын  https://meduuleg.iaac.mn  цахим систем нь 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23.59 цагт  хаагдах тул мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө уг системд 2023 оны ХАСХОМ-ээ мэдүүлж, холбогдох  байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд баталгааны маягтыг хүргүүлэх нь зүйтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН