Нүүр хуудасМэдээ"Буузаа булчин болгоё" уралдааны ялагч Өвөрхангай аймгаас тодорчээ

“Буузаа булчин болгоё” уралдааны ялагч Өвөрхангай аймгаас тодорчээ

“Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбоо”-оос “Буузаа булчин болгоё” нэртэй челленж цахим орчинд зохион байгуулжээ. Тус челленжэд нийслэлийн 9 дүүрэг, 17 аймгаас цахим орчинд оролцсон байна. Оролцогчид гар дээр суниалт хийж буй бичлэгээ өөрийн цахим хаягт байршуулж, нүүр номны найзуудаа меншин хийсэн байна. Уралдааныг зохион байгуулагчид нэг суниалтыг хоёр оноогоор тооцон дүгнэжээ. Энэ удаагийн тэмцээний ялагч нь Өвөрхангай аймгийн оролцогч Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлагч Дамдиндорж овогтой Батмэнд болж, 186 удаа гар дээр суниалт хийж 372 оноо авч, 372 найзаа меншин хийж нийт 744 оноотойгоор тэргүүн байр эзэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН