Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 14 хоног тутам болдог шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд өгсөн үүргийн биелэлтийн гүйцэтгэлийг хэлэлцэж, холбогдох газрууд ажлын зохион байгуулалт дээрээ онцгой анхаарч, үерийн эрсдэлтэй байршлуудад Гамшгийн шар түвшин тогтоосонтой холбогдуулан Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, Дүүргүүд хог хаягдлын тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайжруулж ажиллах зэрэг 4 чиглэлээр 11 үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
1. ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР
Үерийн эрсдэлтэй байршлуудад Гамшгийн шар түвшин тогтоосонтой холбогдуулан
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах;
Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиа дошин үүссэн байршлуудаас голын мөсийг зөөж байгаа тээврийн хэрэгслийн рейс ачилтад хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах;
Авто замын болон эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн сэргээх, засварлах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж, ажлыг зохион байгуулах;
Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем “UB ENGINEERING”-ийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтад оруулахтай холбогдуулан системийн баяжуулалтыг хийх бэлтгэл ажлыг хангах, хөгжүүлэлтийн саналыг ирүүлэх, Ажлын хэсгээс зохион байгуулсан сургалтад хариуцсан мэргэжилтэнг тогтмол хамруулж ажиллах;
Цэвэр, бохир, халаалт, цахилгаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг конторуудтай гуравласан гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/171 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад шилжүүлсэн.Иймд 2024 оны 03 дугаар сарын 15-ны дотор Эрчих хүчний зохицуулах хороо, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулж ажиллах;
2. ХОГ, ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хот тохижилтын газар болон дүүргийн ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн зам талбай хариуцсан байгууллагууд өдөр тутмын хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээг Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өдөр бүр 16:00 цагт хүргүүлж байх. (Давс, бодисын нөөц бүрдүүлэлт хийж ажиллах) Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар хэрэгжилтэд хяналт тавих;
Төвлөрсөн хогийн цэгийн хэвийн үйл ажиллагааг хангаж хог хүлээж авах талбар, орох гарах хэсгийн хяналтыг (Пүү, камер, хучлага анхаарч) сайжруулж, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлагнаж ажиллах;
Дүүргүүд гэр хороолол болон орон сууцны айл өрхөөс гарсан хог хаягдлын тээвэрлэлт, ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хог үүсэхгүй байхад анхаарч ажиллах;
3. ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Дүүргийн нутаг дэвсгэр дэх авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гадна хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлын тоон мэдээлэл болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тайланг 03 дугаар сарын 22-ны дотор УБЗАА-ны холбогдох нэгжид ирүүлэх, дараах журам болон стандартын хэрэгжилтийг хангуулж, сурталчилж ажиллах;
-“Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байршуулахад дагаж мөрдөх журам”;
-“Худалдаа үйлчилгээний газрын гадна сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлага” UCS 1202B:2022 стандарт; -Монгол хэлний бодлогын зөвлөлөөс гаргасан “Хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835: 2022 стандарт”
4. ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг худалдан борлуулах ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангах.
-Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Агентын гуравласан гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх;
-Баталсан удирдамж, хуваарийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт хийж, тайланг ирүүлэх, (хүнсний дэлгүүрүүдийн бэлтгэл зохион байгуулалтыг хангуулах, хөлдөөгч хөргөгч, гаднах хаяг анонс, татварын системд тайлагнах);
-Пост терминал машин, төхөөрөмж нь татварын системд холбогдсон, шаардлага хангаж буй байдалд хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авах.
Нийслэлийн Засаг даргын 2024.01.08-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/07 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал оруулахгүй, нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч ажиллах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулах