Нүүр хуудасМэдээОБЕГ: Төслийн үр дүн, ололт амжилт, цаашдын тогтвортой байдлыг хангах хаалтын семинарыг...

ОБЕГ: Төслийн үр дүн, ололт амжилт, цаашдын тогтвортой байдлыг хангах хаалтын семинарыг зохион байгууллаа

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2024 онд хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын  семинарыг  зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гамшиг, аюулт үзэгдэл гэдэг цаг хугацаа, орон зай, хил хязгаар, нөхцөл байдлаас үл хамааран хэзээ ч тохиож болох эрсдэл юм. Монгол оронд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2015 онтой харьцуулахад бодитой буурахгүй байгаагаас гадна сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын дундаж хэм 2.4 градусаар нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж байгааг илэрхийлэх бөгөөд үүнээс шалтгаалан гамшгийн эрсдэл нэмэгдэж байна. Уур амьсгалын гаралтай аюулт үзэгдэл 2015 онтой харьцуулахад 2.9 дахин нэмэгдэд байна. Уур амьсгалын гаралтай гамшгийн төрлөөс гадна геологийн гаралтай гамшиг болох газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж ихээхэн нэмэгдсээр байгаа нь анхаарал татсан асуудал юм. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн улмаас учирч болзошгүй хохирлыг бууруулах, гамшгийн даван туулах иргэд олон нийт, нийгэм, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор гамшгийн эрсдэлийн удирдлагын хэрэгжүүлж байгаа билээ. “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” энэхүү техник туслалцааны төсөл нь үндэсний болон орон нутаг, салбар, обьектын түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргааны нэгж, олон нийтийн гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоо бүрэн хангаж, Монгол Улсад гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бидэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сорилыг даван туулахад дэмжлэг үзүүлж, олон улсын арга аргачлал, мэдлэг, ур чадвар, технологийг хуваалцсан олон арга хэмжээг хэрэгжүүллээ.  Бидний хувьд цаашид төслийн үр дүнг хадгалах, үйл  ажиллагаандаа өргөжүүлэхийн тулд салбар хоорондын болон орон нутгийн зохицуулалтыг ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд нэвтрүүлсэн эрсдэлийг бууруулах арга хэрэгслийг цаашид үйл ажиллагаандаа ашиглан, байнга шинэчлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлт, түүнд шаардагдах санхүү хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Төслийн хүрээнд Монгол Улсад мэргэжлийн байгууллагуудын хийсэн аюулын зураглалыг гамшгийн түвшин, зэрэглэлд хувирган, анх удаагаа үндэсний хэмжээнд гамшгийн 10 төрлөөр дан болон олон аюулын зураглал, өртөх байдал, нэн эмзэг цэгүүдийг тодорхойлсон 1500 орчим атлас зураглалыг боловсрууллаа.  Аймгуудыг төлөөлөн бүсийн төвийн таван аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн аюул, өртөх, эмзэг байдлыг тодорхойлж, эрсдэлийн мэдээллийн санд оруулах дата мэдээллийг бүрдүүллээ.

Гамшгийн эрсдэлд суурилсан төлөвлөлтийг хэрхэн гүйцэтгэх сургалт семинарыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж яам, агентлаг, төрийн захиргааны байгууллагын 150 гаруй төлөөллийг хамруулан, гамшгийн эрсдэлийг нийгэм, эдийн засгийн хөгжилд тусгах арга зүйг таниулсан.

Судалгааны шинэлэг технологийг ашиглан хот байгуулалт, дэд бүтцийг илүү сайн төлөвлөх боломжийг эрэлхийлж, дронд суурилсан ЛИДАР (LiDAR) технологийг Монголд нэвтрүүллээ. Энэхүү технологи нь өндөр нарийвчлалтай дижитал загвар, барилга байгууламжийн 3D загварыг үйлдвэрлэх боломжтой бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд ашиглах боломжтой юм.

Монгол Улсын гамшгийн эрсдэлийн санхүүжилт, эрсдэлийн даатгалын нөхцөл байдлыг үнэлж, олон улсын туршлагад тулгуурлан эрсдэлийн мэдлэг, санхүүгийн чадавх, нийгмийн хамгаалал, даатгалын үндсэн чиглэлийг багтаасан Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийн төслийг боловсруулаад байна.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН