Нүүр хуудасМэдээЯЛЛАГДАГЧ Э-Д ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ

ЯЛЛАГДАГЧ Э-Д ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүх прокурорын саналыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Э-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН