Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” ХХААХЯ-нд /2024.04.25 / болсон. ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаал, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй, Улаанбаатар хотод 41,1 тэрбум төгрөгийн 213 төсөл ирүүлснээс Сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу “ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ”-ын шатанд нийтдээ 9.5 төгрөгийн хүсэлт бүхий 46 төсөл үлдэж, тэнцсэн төслүүдэд нийт 7.5 тэрбум төгрөгийг зээл олгохоор төлөвлөж байсан.
Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дүн гарч дараах салбар чиглэлийн, 37 төсөлд 7,4 тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.
Үүнд:
Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэр
Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах
Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл
Хүлэмжийн аж ахуй
Хүнсний зоорь, агуулах
Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл
Цэвэр усны үйлдвэрлэл