Нүүр хуудасМэдээЭМЯ: “Uptodate” платформын шинэчлэлийн талаар ярилцлаа

ЭМЯ: “Uptodate” платформын шинэчлэлийн талаар ярилцлаа

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал олон салбарт мэдээлэл, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон ханган нийлүүлэгч байгууллагын нэг “Волтерс Клүвер Хилт” компанийн төлөөлөгч Жинжер Чэнийг өнөөдөр /2024-05-14/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Uptodate” платформын шинэчлэлийн талаар ярилцсан бөгөөд тус компанийн зүгээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж буйгаа илэрхийлж эмч, эмнэлгийн ажилтнуудыг “Uptodate” программыг хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН