“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, үндэсний их баяр наадмаа сурталчлах зорилгоор “Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06-р сарын 01-ний өдөр зохион байгуулахгэж байна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, аав ээж би сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна урлаг соёлын арга хэмжээ болох юм.
“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна олон олон ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондоогийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн ивээн тэтгэгчээр N Tv, МNC, MNB телевиз хамтран ажиллаж байна. Арга хэмжээ 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулагдана.