Нүүр хуудасМэдээОБЕГ: Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх  ажлын хэсэг орон нутагт...

ОБЕГ: Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх  ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах, зудын гамшгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийг тодорхойлох зорилгоор зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна.

Үнэлгээний ажлын хэсэг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, гүйцэтгэх ажлын зорилго чиглэлийг танилцуулж, мэдээлэл солилцсон юм. 

Ажлын хэсэгт ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар, УОК-ын Ажлын албаны төлөөлөл дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  энэ сарын 06-15-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь аймгуудад ажиллаж байгаа юм. 

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    ИХ УНШИГДСАН