Монгол орны нийт нутгаар их хэмжээний хур бороо орж, усны түвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтыг сайжруулах болон өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр яг одоо 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын удирдлагуудыг цахимаар хуралдуулж, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу холбогдох үүрэг даалгаврыг өгч байна.
Он гарсаар 71 хүн харамсалтайгаар усанд осолдож амь эрсдээд байгаа тул амралт зугаалгын энэ цаг үед иргэд, зорчигчид болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа сайтар хангах шаардлагатай байна.