Хүнцэл гэдэг нь үелэх системийн 33 дугаарт байрлах As (arsenic) буюу бидний нэрлэж заншсанаар мышяк хэмээх химийн элемент.
Энэ элементийн хэрэглээ нь хар тугалганы хайлш, мэс заслын хэрэгсэл, шүдний эмчилгээ, зай хураагуур гэх мэт зүйлст хэрэглэгддэг ч хорт чанар өндөр тул хэрэглээ нь өдөр ирэх тусам багасч байна.
Хэдийгээр будаанд байх боломжтой ч тутарганы өнгөлгөө хийж, шинжилгээ хийсний дараа худалдаанд гаргаж буй будаанд байх ямар ч боломжгүй.
ЯАГААД БУДААГ УГААГААД БАЙНА?
Будаа нь хадгалалт, хаталтаас шалтгаалан чийгээ алдаж байдаг. Жижиг ширхгүүдтэй учир хоорондоо үрэлцэж, үрэлтийн хүчнээс маш их үйрмэг будаа буюу тоосонцор цардуул үүсч байдаг. Нэгэнт тоосорсон цардуултай будааг агшаахад жонхуу болон хувирч, үйрээгүй будаануудаа хооронд нь наалдуулчихдаг. Тиймээс л будааг угааж буй усыг тунгалаг болтол угаах, угаасан будаанд чийг өгөх зорилгоор усанд сойдог. Түүнээс биш хүнцэл хэмээх аймшигт хор байгаа юм болохоор тэр биш л дээ.