Нүүр хуудасМэдээСХЗГ: Улаанбаатар хот 2040 оноос усны нөөцийн хомсдолд бүрэн орно гэсэн дүн...

СХЗГ: Улаанбаатар хот 2040 оноос усны нөөцийн хомсдолд бүрэн орно гэсэн дүн гарсан

Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байна. Олон улсын байгууллагуудын судалгаагаар Улаанбаатар хот 2040 оноос усны нөөцийн хомсдолд бүрэн орно гэсэн дүн гарсан.

Монгол Улсын нийслэл Улаанбатар хот ундны усны 7 эх үүсвэртэй. Туул голын сав дагуух 20-70 метрийн гүнээс олборлосон гүний цэвэр усаар хангагддаг. Иргэн таны ууж буй усыг Үндэсний итгэмжлэгдсэн лаборатори буюу Стандарт хэмжил зүйн газрын лабораториуд, Усны төв лабораторид Монгол улсын үндэсний стандарт MNS 0900:2018 стандартыг хангаж хими, нян судлалын шинжилгээ хийж хяналт тавин ажилладаг.

(Зөвлөмжийг СХЗГ-ын Налайх дүүргийн Лабораториос хүргэж байна)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН