Цахилгааны хэмжлийн төрлөөр хэмжил зүйн мэргэшүүлэх сургалт 05 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд гурав хоног танхимаар болон зайнаас зохион байгуулагдаж байна.
Сургалтын зорилго нь Цахилгааны хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын лабораторийн болон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудад Хэмжил зүйн тухай хууль, хэмжил зүйн суурь ойлголт, цахилгааны хэмжлийн нэгж дамжуулалт, шалгах арга, аргачлал, стандарт, хэмжлийн алдаа, эргэлзээг тооцоолох мэдлэг олгох юм.
Сургалтын хугацаанд Цахилгаан хэмжлийн эталон, нэгж дамжуулалт, нэр томьёо, тодорхойлолт, хэмжих зарчим, ангилал, Цахилгаан эрчим хүчний чадлын хэмжил, нэгж дамжуулалт, шалгах аргачлал, Цахилгаан эрчим хүчний тоолуурын загварын туршилт зэрэг агуулгын хүрээнд хичээл орох юм.