Нүүр хуудасМэдээСЕХ: Арилжааны банкнуудын төлөөлөлд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өглөө

СЕХ: Арилжааны банкнуудын төлөөлөлд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өглөө

Сонгуулийн ерөнхий хорооноос арилжааны банкнуудын төлөөлөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийг хэрэглэх, сонгуулийн зардлын данс нээх, хөтлөхтэй холбоотой мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх уулзалт өнөөдөр (2024.09.02) зохион байгууллаа.

Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдсэн зардал гаргах бөгөөд мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулахаар хуульчилсан.

Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын данс нээлгэх, ашиглах талаарх хуулийн зохицуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм. Арилжааны банкнуудын төлөөллүүд сонгуулийн данс ашиглахтай холбоотой эргэлзээтэй асуудлуудын талаар тодруулж, дансны хуулга гаргах зэргээр сонгуулийн зардлын ил тод, нээлттэй байдлыг хангах талаар мэдээлэл солилцов.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газар, арилжааны банкнуудын хуульчид оролцсон юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд оролцогч, үйлчилгээ үзүүлэгч талуудад хууль сурталчлах, мэдээлэл өгөх уулзалт, сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН