Нүүр хуудасМэдээХЗДХЯ: “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгааны тайланг хэлэлцлээ

ХЗДХЯ: “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгааны тайланг хэлэлцлээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгааны тайланг өнөөдөр (2024.09.03) танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус судалгааны онцлог нь монгол эрчүүдийн амьдралын чанарыг анх удаа олон улсын байгууллагатай хамтран судалж, дүгнэлт гаргасанд оршиж байна. Улмаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох дэлхий нийтийн тулгамдсан асуудал, тэр дундаа Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэхэд төрийн бодлого, хууль, эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах чиглэлд энэхүү судалгаа үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл илэрхийлсэн.

Азийн хөгжлийн банкнаас тус судалгааг Ази, Номхон далайн бүсийн 6 оронд  хийсэн бөгөөд Монгол Улсын хэмжээнд 400 орчим эрэгтэйг түүврийн аргаар сонгож, хамруулжээ.

Судалгааны тайлангийн эхний хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн хөгжлийн банк, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хараат бус судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН