Говийн их ДЦГ-ын “Б” хэсэгт хар сүүлт зээрийн тархац байршлын мэдээллийг тогтмол хянаж, нэн шаардлагатай мэдээлэлээр хангах зорилгоор 6 эр, 6 эм нийт 12 хар сүүлт зээрэнд байнгын нараар цэнэглэдэг хүзүүвч зүүх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны ажлыг Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, Монгол улсын их сургууль, Вень улсын Мал эмнэлэгийн их сургууль, Норвеги улсын Шинжлэх ухааны их сургууль, Олон улсын тахь групп ТББ, Нюрнбергийн амьтны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэв