Нүүр хуудасМэдээЭМЯ: Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Өмнөговь аймагт хоёрдах өдрөө ажиллаж байна

ЭМЯ: Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Өмнөговь аймагт хоёрдах өдрөө ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсад төрөлжсөн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, хүлээгдлийг бууруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан харьяа байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн баг 21 аймагт ажиллахаар орон нутгийн томилолтоо Өмнөговь аймагт үргэлжлүүлж байна.

Томилолтын баг эхний өдөр аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч, ажилчид удирдлагуудтай уулзалт хийж, зарим шаардлагатай шийдвэрүүдийг гаргасан бол өнөөдөр Өмнөд бүсийн сумдын багийн эмч нартай уулзалт хийж, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Уулзалтын үеэр багийн эмч нар орон нутагт нь ирж салбарынхаа асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлээд хүний нөөц, нийгмийн асуудал, ажлын орчныг сайжруулах талаарх санал хүсэлтээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН