СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайгийн оронд дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарыг Засаг даргаар томилжээ. Тэрээр “Сонгинохайрхан дүүрэг гэх их айлыг удирдах маш хариуцлагатай албыг хүлээн авч байна. Дүүргээ нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээжээ. Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байна. Б.Хуягбаатарын оронд тус дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа ИТХ-ыг удирдана.